Үндсэн цэс
Мэдээний Цэс
Чатлацгаая
200
Статистик

recent casino news Party poker 888 ladies Online Football Manager swiss casino

Яг одоо сайтад: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Манай сайт нээгдээд
www.TOP.KAKA.mn Бид шилдэг нь
Үл харагдана...
Сурталчилгаа В
Main » 2011 » 6-р Сар » 1 » Ванга эмээгийн залгамжлагч охин
4:25 PM
Ванга эмээгийн залгамжлагч охин


Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд болж буй үйл явдал агуу зөнчдийн таамаглан хэлж байсантай ихэнх тохиолдолд таарч байгаа нь өөрийн эрхгүй Болгарын нэрт зөнч Вангаг санагалзахад хүргэнэ. Хувь хүний амьдралын төөргийг алдаагүй хэлэхийн зэрэгцээ дэлхий ертөнцийн түүхийг он дарааллаар нь гараасан гэаддэг Вангагийн зөгнөлүүд ээлж дараалан биелж байгаа гээд хэлчихэд нэг их буруудахгүй.


Түүгээр ч үл барам тэрбээр өөрийг нь залгамжлагч гарна гэж зөгнөж байсан нь биелсэн бололтой. Түүний залгамжлагч Францад гарчээ. Вангагийн хамгийн алдартай зөгнөл нь зэрэгцэн оршиж буй гариг ертөнцөөс харь гаригийнхан ирнэ. "Курск” хөлөг онгоц усан дор орж, амь үрэгдсэн далайчдын араас нулимсан үер бууна хэмээн хэлсэн таамаглал юм. Түүний талаар хангалттай их яригддаг тул олныг эс нуршин Франц охины талаар өгүүлье.


Саяхан Оросын нэгэн телевизээр гайхалтай чадвартай франц охиныг харуулаад зогсохгүй, түүнээс олон нийтэд хандан зөгнөл айлдахыг хүсчээ. Долоохон настай охин оньсого мэт зорчин Францын жижигхэн суурингаас Оросын телевизэд айлчилсан нь энэ байж. Хачирхалтай нь яг л Вангагийн хэлж байсан шиг охин генетикийн еөрчлөлттэй, сэтгэцийн хөгжил нь удаашралтайн дээр аажмаар хараагүй болж байгаа аж.


Түүнийг Каедэ гэх бөгөөд аав, ээж нь түүнийг анх хачирхалтай зөгнөл хэлэхэд нь огтхон ч итгэлгүй, хүүхдийн хийсвэрлэн сэтгэсэн яриа хэмээн үл тоожээ. Гэвч зөгнөл хэлснийх нь дараа болсон үйл явдлууд, тэдгээрийн баталгаа нь эцэг, эхийг нь охиныхоо ер бусын чадварт итгэхээс аргагүйд хүргэсэн аж. Нэгэн удаа охин төрсөн ахыгаа удахгүй хөлөө гэмтээнэ гэж хэлээд нэг хоног өнгөрөв үү, үгүй юу ах нь хөлөө цохин, хэд хоног доголж явжээ.


Каедэ авга эгчийгээ дутуу төрөх, эмээгийнхээ өвчин болон далдыг харах чадваргүй хүн мэдэж болохооргүй өөр олон зүйлсийг хэлсэн байна.
Охины өгүүлснээр хачирхалтай мэдээллүүдийг шөнө дунд ирдэг сүнснүүд өгдөг аж. Эдгээр сүнснүүдэд Каедэ нэг их таатай ханддаггүйн дээр маш их айж, битгий ирээсэй гэж хүсдэг гэнэ. Түүнээс Вангагийн талаар мэддэг эсэхийг асуухад тэрбээр алдарт зөнч эмэгтэй хэд хэдэн удаа шөнөөр ирж, онцгой ач холбогдолтой үйл явдал болно хэмээн өгүүлж байсан гэж хариулжээ.


Авьяас билэг нь хэдийнэ тодроод эхэлсэн охиныг хачирхалтай нь эх оронд нь хэн ч мэддэггүй гэнэ. Каедэгийн эцэг, эх ч охиныхоо талаар олон хүмүүст мэдэгдэхгүй байхыг хүсдэг аж. Учир нь гэр бүлийнхэн амар амгалан амьдрахыг хүсдэг тул охиных нь чадварыг үзэх гэсэн хүмүүсийн хөлд дарагдахаас болгоомжилдог юм байна. Тиймдээ ч тэд Оросын телевизийн сувгийнхны урилгыг хүлээж авалгүй нэлээд удаан цааргалсны эцэст Москвад ирж эфирт гарахыг зөвшөөрчээ.


Энэ үйл явдлыг олон хүн тэсэн ядан хүлээж, алдарт Вангагийн залгамжлагч Франц охин мөн эсэхийг нүдээр харан итгэхийг хүсч байв. Ингээд удтал хүлээлгэсэн Каедэгаас Роотов мужаас нийслэлд ирсэн Татьяна Дружининад туслахыг гуйсан байна. Энэ бүсгүйн амьдралд асар их уй гуниг тохиож бага насны охин нь алга болжээ. Татьянагийн охин яасныг Каедэгаас асуухад гэрэл зураг руу нь хэсэгхэн ширтээд охиныг нь цайвар царайтай эрэгтэй хулгайлан, маш хол авч явсан.


Татьяна охиноо дахин хэзээ ч харахгүй хэмээн өгүүлжээ. Татьянагийн охины амь насанд аюул занал учрахгүй ч шинэ хүнтэй тун таагүй амьдрах болно хэмээжээ. Харин охиныг тэр эр яагаад хулгайлах болсныг асуухад хариулт өгч чадаагүй байна. Гэвч Каедэ энэ удаад андуурчээ, Олны анхаарлыг татсан нэвтрүүлэг телевизийн сувгаар цацагдсаны дараа Татьяна Дружининагайн охины цогцсыг гэрээс нь 50 километрийн зайд орших гооос олсон байна.


Болгарын зөнчийн залгамжлагч гэгдээд байгаа Каедэ өөр олон зөгнөл хэлсний дотор 2012 онд цөмийн дэлбэрэлт болно, мөн тун удахгүй Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн дуусна хэмээн олон нийтэд зарлажээ. Бяцхан Каедэгийн зөгнөлт итгэх эсэх нь хувь хүний өөрийнх нь хэрэг. Охин сэтгэцийн бага зэргийн өөрчлөлттэй нь бусад хүүхдүүдтэй адилгүй болгодог байна.


Гэхдээ сэтгэцийн бага зэргийн өөрчлөлт хүн бүрт гай болоод байдаггүй шүү дээ. Тэгэхээр охин үнэхээр эөн билгийн авьяастай байж болох юм. Гэхдээ энэ чадвараа хөгжүүлэх хэрэгтэй юу. Каедэ агуу Вангагийн залгамжлагч болох уу гэдэг асуулт нээлттэй хэвээр үлдэж байна. Ташрамд дуулгахад охины хараа муудах тусам ирээдүйг улам тод харах болно гэж охин өөрөө хэлжээ.


Охиныг алс холын Францаас авчран нэвтрүүлэг хийсэн нь Оросын сувгийн ээлжит пи ар байсан уу , эсвэл үнэхээр бодит явдал уу? Магадгүй Каедэ дэлхийг хамарсан үйл явдлыг урьдаас харах чадвартай болж. шинэ зөнчөөр тодрох уу гэсэн асуултанд цаг хугацаа хариулт өгөх биз.



Category: Мэдээ мэдээлэл | Views: 1150 | Added by: Urb4n | Tags: Мэдээ Мэдээлэл | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх Хэсэг


Групп:
Зочин
Нэвтрэх
Баннерийн Самбар


BidniiSite.Tk

Ireedui.Co.Cc

Энд таны баннер

Шинэ Гишүүд
sandkingshine
bbjavkhaa
bikubbb3
eurythmics11
Шилдэг гишүүд


Urb4n
Мэдээ: 180
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:11


uka
Мэдээ: 21
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:5


Pain
Мэдээ: 9
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:11
Санал асуулга
Bleach анимег Монгол хадмалаар нийтлэвэл ямар вэ?
Total of answers: 100
Админтай Холбогдох

Сайтын Ерөнхий Админ- Urb4n

Сайтын Туслах Админ- CyBeR

Сайтын Туслах Админ- Uka
Сурталчилгаа А

UrbanMN-|-UrbanFansubs All rigths reserved. 2024 ®