Хүмүүс хайрлуулах гэж хорвоод ирдэг
Нэгэн эр машинаа өнгөлж байтал 4 настай хүү нь ирээд, газраас чулуу авч машиных нь бөөрийг зурж гарав. Уур нь хүрсэн мань эр эрэг чангалагч түлхүүр гартаа атгаснаа ч үл анзаарч хүүгийн гарыг маш олон удаа цохижээ.
Эмнэлэгт аваачихад олон удаагийн хугаралтаас болж хүү бүх хуруугаа алдахаар болсон байлаа. Хүү аавыгаа өвдөлт дүүрэн нүдээр хараад Ааваа миний хуруунууд буцаж ургах болов уу? гэж асуулаа. Аав нь маш их гэмшиж, юу ч дуугарч чадсангүй.
Тэр машин руугаа очоод, машинаа маш олон удаа өшиглөв.
Хийсэн үйлдэлдээ харууссан аав машинийхаа дэргэд суугаад, хүүгийнхээ гаргасан зураасыг хартал ААВДАА ХАЙРТАЙ гэж бичсэн байлаа. Сайхь эр дараагийн өдөр амиа хорлосон юм.
Уур болон хайранд хязгаар байхгүй аль болох сэтгэл өвтгөхгүй, гэгээн сайхан амьдрал руу гишгэх гишгүүрийг нь сонгож байгаарай. Эдс юмс эдлүүлэх гэж, хүмүүс харин хайрлуулах гэж хорвоод ирдэг. Гэтэл өнөөгийн хөрөнгөтний нийгэмд хүмүүс ашиглагдаж, эд юмс хайрлуулдаг болжээ!