П.Бадарч-д зориулсан элэглэл
-Хатан дээд загас минь
Хайрлаж намайг өршөө!
Манай эхнэр уурлаж
Маш ихээр зэмлэв
Босож түргэн яв!
Болор цом аваад ир! гэж
Өргөө харшаа доргитол
Өндөр дуугаар зандарлаа
Одоо би яахав? гэхэд
(алтан загас хөвсөөр өмнө нь хүрч ирээд)
-Адуу шүлгээ азаргалж хураасан
Агсал буурал ах минь бас л хүрээд ирэв үү?
Шүүгчиддээ залбирч гэртээ харь,буурал минь
Шүүгээн дотроод чинь Болор архи ургана...
Д.Пүрэвдорж-д зориулсан элэглэл
Эхнэрийн минь ажил дипломат
Энгэрийн минь үзэг автомат
Зүүдэг шил минь хамелеон
Уудаг архи минь Напелеон
Унадаг унаа жийп
Урьдын явдал миф
Төрсөн нутаг Бүрд
Төөрсөн нутаг урд
Үүгээрээ хэрэв бахархахгүй юм бол
Юугаараа би бахархах юм бэ...