Үндсэн цэс |
|
|
Мэдээний Цэс |
|
|
Чатлацгаая |
|
|
Статистик |
|
|
Үл харагдана... |
|
|
Сурталчилгаа В |
|
|
|
Main » 2011 » 2-р Сар » 17 » Сургамжит өгүүллэгүүд №3
5:16 PM Сургамжит өгүүллэгүүд №3 |
3-р цувралаа хүргэж байна. Хүний мэдрэмж, хайр ямар агуу болох тухайг өгүүлсэн өгүүллэг юмаа. Тийм утгагүй биш шүү. Сонирхоод уншаад нэг үзээрэй. Хайрын Түүх Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал, Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ. Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд ахал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр, " Намайг хамт аваад яваач" гэж гуйхад Шунал "Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг зай алга" гэлээ. хайр, үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр "Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно" гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр "Чамтай хамт явъя" гэхэд хариуд нь "Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна" хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудсан ч дуулсангүй. Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. " Хайр минь, хүрээд ир би чамайг авч явъя." хэмээн нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хэчнээн их өртэйгээ мэдсэн Хайр Мэдлэгээс "Надад хэн тусалсан юм бэ?" гэж асуув. Тэр "Цаг хугацаа" гэж хариулжээ. "Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?" гэтэл Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь "Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хэчнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог." гэжээ.
|
Category: Уран Зохиол |
Views: 617 |
Added by: Urb4n
| Tags: зохиол
| Rating: 0.0/0 |
|
|
Нэвтрэх Хэсэг |
|
|
Баннерийн Самбар |
|
|
Шинэ Гишүүд |
|
|
Шилдэг гишүүд |
| | Urb4n Мэдээ: 180 Хүйс: Эрэгтэй Сэтгэгдэл:11 |
| | uka Мэдээ: 21 Хүйс: Эрэгтэй Сэтгэгдэл:5 |
| | Pain Мэдээ: 9 Хүйс: Эрэгтэй Сэтгэгдэл:11 | |
|
Санал асуулга |
|
|
Админтай Холбогдох |
Сайтын Ерөнхий Админ- Urb4n
Сайтын Туслах Админ- CyBeR
Сайтын Туслах Админ- Uka |
|
Сурталчилгаа А |
|
|
|