Үндсэн цэс |
|
|
Мэдээний Цэс |
|
|
Чатлацгаая |
|
|
Статистик |
|
|
Үл харагдана... |
|
|
Сурталчилгаа В |
|
|
|
Main » 2011 » 6-р Сар » 1 » Улаанбаатараас аавдаа бичсэн Хятад залуугийн захидал
4:46 PM Улаанбаатараас аавдаа бичсэн Хятад залуугийн захидал |
Сайн
байна уу хайрт аав ээж минь хүү нь Монгол Улсын хамгийн том хот гэдэг
Улаанбаатар хотоос бичиж байна. Захиа бичээгүй удсанд уучилаарай. Хүү нь
хөлөө одоо л нэг олж байна. Манай Юнань нутгаар сонин сайхан юу байна
нутгийнхаа уул ус жимсийг ихэд санаж байна. Энд байдаг жимс дандаа л
манай Хятадын хойд нутгаар ургадаг Лоб нуурын цөмийн туршилтын талбайн
хажууд ургуулсан жимс л байх юм. Ер нь монголчуудын иддэг хоол хүнс нь
Хятадын хуулиар хорьсон меланим, натри, цайр, химийн бордоогоор
баяжуулсан бүтээгдэхүүнүүд байх юм. Гайхалтай бөх ходоодтой амьтай
хүмүүс юм.
Тосгондоо ногоо тарьж байснаас энд барилга дээр ажиллах нь хамаагүй
амар юм. Одоо л нэг барилга барьж сурч байна. Угаасаа энд барилга
барьсны дараа шалгах "сүжи” нар алга. Ахиухан хэмжээний мөнгө өгчихөд л
болоо. Монгол улс сүүлийн үед газрын доорх баялагаа ашиглан хөгжих гэж
оролдож байна. Гэхдээ байнга л жагсаал цуглаан болоод юм л бол бид нарыг
Хятадуудад л буруу өгөх юм. Өөрсдөө бол мэдлэг боловсролтой болохоороо
тэр юм уу хар бор ажил хийхгүй юм. Энд наймаа арилжаа хийх боломж их
байна. Цалингаа цуглуулан томоохон бизнес хийх санаатай байгаа.
Монголчууд залхуу бас дээр нь баян цамаан бас улсаас өгдөг бэлэн мөнгөө
хүлээгээд сууж байдаг юм байна. Ахиухан мөнгө өгчвөл Монголын иргэн
болох боломжтой. Манай ажлын 6 залуу монголын иргэн болоод сайхан л
амьдарч байна.
Монгол хүүхнүүд сайхан юм аа. Манай ажлын ихэнх нь монгол найз охинтой
болсон зарим нь удахгүй аав болох гэж байгаа. Би бас монгол найз охинтой
болсон нэр нь Туяа гэдэг нарны цацраг гэсэн утгатай. Монголын нэгэн их
сургуульд сурдаг. 1-р ангийн оюутан. Өвөл амрахаар нь нутагтаа дагуулан
очих байх. Монголын бүх залуус ер нь сургуульд сурдаг юм байна төгсөөд
ихэнх нь гадаад эсвэл жинхэнэ мэргэжлийн худалдагч наймаачин хийдэг юм
билээ.
Дараа дараагийн захиандаа хүү нь илүү тодорхой зүйл бичнээ. Миний
явуулсан мөнгийг авсан бол цааш нь хадгалж байгаарай баяртай. Хүү Люу шүй
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 775 |
Added by: Urb4n
| Tags: Мэдээ Мэдээлэл
| Rating: 0.0/0 |
|
|
Нэвтрэх Хэсэг |
|
|
Баннерийн Самбар |
|
|
Шинэ Гишүүд |
|
|
Шилдэг гишүүд |
| | Urb4n Мэдээ: 180 Хүйс: Эрэгтэй Сэтгэгдэл:11 |
| | uka Мэдээ: 21 Хүйс: Эрэгтэй Сэтгэгдэл:5 |
| | Pain Мэдээ: 9 Хүйс: Эрэгтэй Сэтгэгдэл:11 | |
|
Санал асуулга |
|
|
Админтай Холбогдох |
Сайтын Ерөнхий Админ- Urb4n
Сайтын Туслах Админ- CyBeR
Сайтын Туслах Админ- Uka |
|
Сурталчилгаа А |
|
|
|