Ууртай эцэг эхчүүдэд тусгайлан зориулавБяцхан охин гэртээ баяр хөөрөөр дүүрэн, юунаас ч санаа зовж эмээсэн янзгүй дураараа, эрх чөлөөгөөр дүүрэн байлаа. Тэрээр хүүхдийн хөөрөл баясалтай, аз жаргалтай, ямар ч бодсон санасан юмгүй дураараа чанга чанга дуулж байв. Эрч хүчээр дүүрэн байсан болохоор буйдан дээр дуу дуулан үсэрсээр л байв. Гэвч энэ үед охины ээжийн сэтгэл санаа тийм ч таатай биш байгааг бяцхан охин хэрхэн мэдэх билээ.
Охины улам ихээр чангарч байгаа дууг нь сонсоод ээжийнх нь толгой улам ихээр өвдөж эхлэв. Эцэст нь ээж нь тэсэхээ болиод "Юундаа хэрээ шиг орилоод байгаа юм бэ! Муухай орилсоор байгаад бүр толгой өвтгөчихлөө. Амаа хамхиад томоотой суу!”
Тэр үед ээжийнх нь толгой үнэхээр их өвдөж байсан тул ямар ч дуу чимээг тэвчих чадалгүй байсан юм. Үнэндээ охины дуу муухай байсанд биш толгой нь өвдөж байснаас ингэж хэлсэн хэрэг. Гэвч охин ээжийнхээ хэлсэн үгэнд итгэсэн байлаа. Ингээд өөрийнхөө дуу хоолойг хүн сонсохын аргагүй туухай гэж бодсон учир дахиж хэзээ ч дуулахгүй байхаар шийджээ. Учир нь муухай дуугаараа хүмүүсийг унтууцуулахыг хүсээгүй юм.
Сургуульд ороод үг дуу цөөнтэй, үгийн баялаг муутай, нийгмийн идэвхи султай хүүхэд болжээ. Дууны хичээл дээрээ ч огт дуу дуулдаггүй, хүмүүстэй юм ярихдаа ч сайнгүй болж төлөвшжээ. Тэрээр хүмүүст сайн хүүхэд гэж харагдахыг "чимээгүй байх” гэж ойлгосон болохоор ийм хүн болон төлөвшсөн байлаа. Үүний шалтгаан нь хамгаас хайртай ээжийнх нь хэлсэн ганц өгүүлбэр юм.