2011 он хүн төрөлхтөний хувьд шийдвэрлэх жил болох ёстой хэмээн зөнч
Ванга үзэж байсан гэнэ. Дэлхийн бөмбөрцөг хойд хэсгийн ан амьтан,
ургамлыг цөмийн бөмбөг устгах бол лалын шашны орнуудтай дайн хийж эхлэнэ
гэж сохор үзмэрч эмэгтэй хэлжээ. Түүнчлэн лалын шашинт орнууд химийн
зэр зэвсэг хэрэглэж хэдэн арван улс орон газрын хөрснөөс арчигдана.
Хүчтэй цохилт хийснээс үүдэн хүний биен дээр идээт үрэвсэл бий болж,
хавдар үүснэ, 2016 он гэхэд Европ бараг хоосорсон байна гэжээ.
Вангагийн зөгнөл бараг биеллээ олж эхлээд байна. Японы "Фүкүшима-1”
цөмийн цахилгаан станц дээр дэлбэрэлт гарснаас болж хэдэн арван тонн
ногоо болон бусад хүнсний зүйлс хордоод байгаа бөгөөд Ливи дэх хямрал
оргил цэгтээ хүрчээ.
Муаммар Каддафи улс орноо аврахын тулд юу ч хийхээс буцахгүй болчихоод
байгаа юм. НАТО-гийн цэрэг бөмбөгдөлт хийсний хариуд хурандаа Каддафи
Европыг цусанд умбуулна гэж амласан билээ. "НҮБ миний орныг бөмбөгдөхийг
зөвшөөрөх юм бол Газрын дундад тэнгисийн орнуудад чулуун дээрх чулуу
хүртэл байхгүй болно” гэж ард түмэндээ хандахдаа Каддафи ярьж байсан юм.
Юутай ч Ливийг бөмбөгдөж эхлээд байна. Ливи химийн хүчирхэг зэвсэгтэй
гэдгийг долоо хоногийн өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари
Клинтон анхааруулсан билээ.
2010 оны аравдугаар сард дэлхийн гуравдугаар дайн гарна гэж Ванга
анхааруулсан юм. Гэхдээ өргөн хэмжээний байлдааны үйл ажиллагааг хүмүүс
олж хараагүй учир зөнч эмэгтэй эндүүрч дээ гэж бодоод л өнгөрсөн билээ.
Гэвч мөнөөх арваннэгдүгээр сард Хойд Африкийн олон оронд ерөнхийлөгчийн
сонгууль болж бослого гарах шалтгаан бий болсон юм. Яг ийм бослогоос
үүдэн Европт Каддафигийн эсрэг дайн зарлаад байна.
Тэрээр Bulgaria улсын Petrich хотод амьдардаг
байсан бөгөөд 12 настайдаа хараагүй болсон ба 16 настайгаасаа юмыг
урьдчилан харах далд авьяас нь илэрчээ. Дүүтэйгээ усанд явж байгаад
шуурганд өртөн сохор болсон ч гэдэг. Ванга дэлхийд болох гамшгийн талаар
урьдчилан мэддэг байсны тод жишээ бол 9.11-нд болсон аймшигт халдлагын
талаар хэлсэн явдал. Одоо түүний ирэх он жилүүдийг хэрхэн зөгнөснийг
хүргэе. Харин итгэх эсэх нь таны л мэдэх хэрэг. Vanga Pandeva 1911.01.31-нд төрсөн 1996.08.11-нд насан өөд болсон.
Ванга 2010 онд Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дүгээр
сард эхэлнэ гэж зөгнөсөн нь 2 солонгос хоорондоо байлдан одоо биелчихсэн байгаа билээ .
2010 он. Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дүгээр
сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Дайн алгуурхан жирийн
байдлаар эхэлж улмаар хүчээ авна. Эхлээд цөмийн зэвсэг хэрэглэж эцэст нь
химийн зэвсэг хэрэглэнэ.
2011 он. Радио идэвхит тунадас
унаснаас шалтгаалж дэлхийн бөмбөрцөгийн хойт хагасын ан амьтан, ургамал
устана. Дараа нь мусульманчууд Европын эсрэг химийн дайн дэгдээнэ.
2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хүн арьсны хорт хавдар, болон арьсны бусад төрлийн өвчнөөр өвчилнө.
2016 он. Европ тив бараг хүнгүй болно.
2018 он. Хятад дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж байгаа орнууд мөлжигчөөс мөлжигдөгч болон хувирна.
2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг өөрчлөгдөнө.
2025 он. Европ тив маш цөөхөн оршин суугчидтай болно.
2028 он. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болно. /Энэ нь халуун цөмийн
урвалыг жолоодно гэсэн үг аж/ Өлсгөлөн газар авна. Сугар гараг тийш
сансрын жолоодлогот хөлөг хөөргөнө.
2033 он. Туйлын мөс хайлж далайн түвшин эрс нэмэгдэнэ.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт мусульманчууд эрх мэдлийг барина.
2046 он. Хүний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.
2066 он. Мусульманчууд Ромд довтлох үеэр Америк шинэ төрлийн зэвсэг
хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бөгөөд огцом хүйтрэлт
үүсгэнэ.
2076 он. Ангигүй нийгэм байгуулна. /Коммунизм/
2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.
2088 он. Хэдхэн секундын дотор хөгширдөг шинэ төрлийн өвчин гарна.
2111 он. Хүмүүс киборг болно. /Амьд робот/
2123 он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гүрэн үүнд нь саад хийхгүй.
2125 он. Унгарт сансрын уудмаас дохио хүлээн авна. Энэ үеэр хун төрөлхтөн Вангагийн тухай дахин санах болно.
2130 он. Харь гаригийнхны зөвлөснөөр усан дор колони байгуулна.
2164 он. Ан амьтан "хүний хагас" буюу хүнтэй төстэй болон хувирах явц эхэлнэ.
2167 он. Шинэ төрлийн шашин үүснэ.
2170 он. Их хуурайшилт болно.
2183 он. Ангараг гариг дээрх колонийн гүрэн цөмийн зэвсэгтэй болж
улмаар дэлхийгээс тусгаар тогтнол шаардана. /АНУ Англиас тусгаар улс
болсон шиг/
2187 он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно.
2195 он. Далай доорх колонуудыг эрчим хуч, хүнсний зүйлээр найдвартай хангана.
2196 он. Ази, европынхон бүрэн холилдож эрлийзжиж дуусна.
2201 он. Наран дээрх халуун цөмийн урвал удааширна. Үүний улмаас хүйтрэлт болно.
2221 он. Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох
оролдлогынхоо үеэр хүн төрөлхтөн ямар нэг аймшигт зүйлтэй учирна.
2256 он. Сансрын хөлөг эх дэлхийд аймшигт өвчний нян тээж авчирна.
2262 он. Ангараг гарагийн тойрог зам байнга өөрчлөгдөж, сүүлт одны аюул нүүрлэнэ.
2271 он. Физикийн тогтмол хэмжигдэхүүнүүд өөрчлөгдөнө.
2273 он. Шар, хар, цагаан арьстнууд бие биедээ уусч улмаар шинэ төрлийн арьстан үүснэ.
2279 он. Оргүй хоосноос эрчим хүч гарган авна. /Сансрын хар нүх мэтээс/
2288 он. Цаг хугацаагаар аялна. Харь гаригийнхантай хэлхээ холбоо тогтооно
2291 он. Нар унтарна. Гэвч түүнийг хүн төрөлхтөн дахин асаана.
2296 он. Наран дээр маш хүчтэй дэлбэрэлт болно. Үүний улмаас таталцлын
хүч өөрчлөгдөж сансар дахь тойрог замын станц, хиймэл дагуулууд дэлхий
дээр унаж эхэлнэ.
2299 он. Францад мусульманчуудын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.
2302 он. Орчлонт ертөнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ.
2304 он. Сарны нууцыг нээнэ.
2341 он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямар ч биетийг аюулгүй болгоно.
2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт үүснэ.
2371 он. Нийтийг хамарсан аймшигт өлсгөлөн нүүрлэнэ.
2378 он. Шинэ арьстнууд түргэн өсч үржинэ.
2480 он. Хоёр хиймэл нар мөргөлдсөний улмаас дэлхийд харанхуй нүүрлэнэ.
3005 он. Ангараг гариг дээр дайн эхэлнэ. Энэ гаригийн тойрог зам өөрчлөгдөнө.
3010 он. Сүүлт од сарыг бөмбөгдсөний улмаас дэлхийн эргэн тойрон тоос шороо, чулуу бүхий бүслүүр үүснэ.
3797 он. Дэлхий дээрх бүх амьтай бүхэн үхэж үрэгдэнэ. Харин хүн төрөлхтөн хэдийнэ өөр гариг дээр шинэ соёл иргэншил 3803 он. Шинэ гараг дээр цөөхөн хүн л хүрч очно. Хүмүүс
хоорондоо харилцах нь улам багасна. Шинэ гарагийн цаг агаар хүний бие
организмд нөлөөлж тэд мутацид орно.
3805 он. Хүн төрөлхтөн амьдрах эх үүсвэрийнхээ
төлөө хоорондоо дайтна. Энэ дайнд тэдний хагасаас илүү хувь нь үхэж
үрэгдэнэ.
3815 он. Дайн дуусна.
3854 он. Хүн төрөлхтний соёл иргэншил
зогсмол байдалд орно. Хүмүүс араатан шиг болж сүрэглэн амьдарна.
3871 он. Нэгэн зөнч гарч ирэн тэдэнд ёс суртахууны тухай зааж шашинтай болгоно.
3874 он. Шинэ зөнч олны дэмжлэгийг хүлээн авна. Тэд шинэ сүм үүсгэн байгуулна.
3878 он. Тэрхүү сүмийн нэр алдар өндөрт
өргөгдөж хүмүүс шинжлэх ухаан гэж байдгийг ор тас мартан шашинд итгэх
болно.
4302 он. Хүн төрөлхтөн олширч эхэлнэ. Шинэ
байгуулагдсан сүм тэднийг шинжлэх ухаан, технологийн шинэ хөгжил рүү
уриална.