Үндсэн цэс
Мэдээний Цэс
Чатлацгаая
200
Статистик

recent casino news Party poker 888 ladies Online Football Manager swiss casino

Яг одоо сайтад: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Манай сайт нээгдээд
www.TOP.KAKA.mn Бид шилдэг нь
Үл харагдана...
Сурталчилгаа В
Main » 2011 » 4-р Сар » 30 » Suicide mouse.avi буюу диснэйн учир битүүлэг дүрс бичлэг.
10:10 AM
Suicide mouse.avi буюу диснэйн учир битүүлэг дүрс бичлэг.
http://oi56.tinypic.com/331g104.jpg
Хэдий олон жил нуун дарсан боловч саяхны нэгэн өдөр энэхүү бичлэг нь нийтэд ил тод болсон юмшүү. Одоо харин гол зүйлрүүгээ оръё . . .

Та уг бичлэгийг тогтвортой жаал ажиглах юм бол төд удалгүй Микки хулгана үйлдлээ дахин дахин давтаад байгааг, мөн Миккигийн цаагуур 6 төрлийн өөр барилга байшин давтагдан өнгөрч буйг анзаарах болно. Туйлын таагүй мэдрэмжийг төрүүлэх бөгөөд, уйтгартай нь аргагүй алхах Микки хулганы энэхүү гинжин цуваа мэт холбож эцэс төгсгөлгүй мэт үргэлжилэх дүрсийг хөгжим гэж хэлэхэд бэрх төгөлдөр хуурын давтагдсан хэдхэн даралт "чимж" өгсөн нь мөн л онцгүй мэдрэмжийг төрүүлэх юм шүү. Хөгжилтэй гэгээлэг аялгууны оронд туйлын чихэнд чимэггүй хөгжим эгшиглэж, баяр баясгалантай Микки хулгана бүжиглэх ч үгүй, дуулах ч үгүй, бүр инээмсэглэх ч үгүй уйтгарлан, гүн бодолд дарагдан алхана ....

Хэдхэн жилийн өмнө Микки Хулганы тухай Алтан Цуглуулга бүхий DVD нь гарсан бөгөөд энэхүү ажлыг хийх явцдаа төсөл дээр ажиллаж явсан Leonard Martin гэгч эрхэм архиваас энэхүү бичлэгийг олжээ. Хальт үзсэнийхээ дараахан, Мартин энэхүү бичлэгийг цуглуулганд оруулах хэтэрхий зохимжгүй, бараг л энэ чинь хог байнашүүдэ хэмээн боджээ. Гэвч устгаж зүрхэлсэнгүйэ, энэ чинь Уолт Диснейн бүтээлшүүдэ. Тийм учир хуулбарлан авсан байна. Тэгээд хуулсан дижитал хувилбарыг нь компьютер дээрээ хуулаад үзээд суухдаа нэг зүйлийг ажиглажээ.

Бичлэг 9 мин 4 сек үргэлжилэх хэмжээний дайтай байлаа. Ингээд Мартины тэмдэглэлээс сийрүүлбэл :

"Бичлэг эхэндээ нэгэн хэвийн басхүү уйтгартай гэхдээ жихүүдэс хүргэм үргэлжилж байснаа гэв гэнэт харанхуй болчихдог юм байнаа. Энэ байдал 6 дахь минут хүртэл үргэлжилээд, дүрс эргээд гарч эхэлсэн юм. Гэвч өнөөх хачин төгөлдөрийн хуурын даралт энэ удаад өөрчилөгдсөн байлаа. Яг л хэн нэгэн бувтнаад байх шиг байсан боловч чухамдаа энэ бол хүний яриа биш байсан юм. Яг л хэн нэгэн уйлаад хайлаад байгаа гэлтэй сонсогдож байв. Удалгүй минутын дараа дуу улам тод болж харин бичлэгийн дүрс бүр илүү хачин болж эхлэв. Гэнэт Микки хулганын нүүрэнд зэвүүнээр инээх инээмсэглэл тун богино хугацааны давтамжтайгаар тодорч эхэллээ. Харин 7 дахь минутаас эхлээд өнөөх чимээ илүү тод болж яг л хэн нэгэн байдаг чадлаараа, үхэхийн өмнө хашгирч буй гэлтэй сонсоход туйлын эвгүй хийгээд чихэнд тийртэй болж эхлэв. Үүнтэй зэрэгцээд дүрс туйлын эмх замбараагүй болж төрөл бүрээр хувьсан өөрчилөгдөж гарав. Хамгаас хачирхалтай нь дэлгэцэнд улаан өнгийн туяа мэдэгдэхүйц тодорч эхлэв."

Харин айж балмагдсан Мартин тэр дороо өрөөг орхиод гарсан бөгөөд, нэгэнт дуусах шатандаа ороод байсан ажлыг бусад ажилчиддаа хариуцуулан өгсөн байна. Өнөөх хачирхалтай хальсыг хурдхан гэгч нь эргүүлж архивт нь аваачиж тавьсан ажээ. Бичлэгийн хувьд ахиад цааш минут гарам үргэлжилэх бөгөөд бичлэгийн сүүлд Микки хулганы нүүр юу ч үгүй угаачихсан мэт алга болсныг та бүхэн харах боломжтой. Хөгжмийн хувьд яг л эвдэрсэн хөгжмийн хайрцагнаас дуугарч буй аялгуу гэлтэй хачин жигтэй сонсогдож байлаа. Энэхүү бичлэгийг үзэж байх явцад зэргэлдээх өрөөнд байсан хамгаалалтын ажилтанд ер бусын их зовлон шаналал мэдрэгдэж эхэлсэн гэх бөгөөд өөрийн эрхгүй гар буугаа ил гаргаад бариад зогсчихсон байснаа гэнэт анзаарсан гэнэ. Харин хамгийн сүүлд бичлэгийн төгсгөлд "Энэхүү бичлэг дээр үзэгдэх тамын үзэгдлүүдийг үзэж, чимээг сонссон хүмүүс лавтай тамд унах вий" хэмээсэн бичиг гарч иржээ. Аз болж хачин жигтэй тэрхүү үзэгдлийг гарахаас урьтаж Мартин монтажилан хасч амжсан байлаа, өөрөө ч мөн адил үзээгүй ажээ. Харин энэхүү засч янзалсан бичлэгийг студийн доторх хэд хэдэн ажилчид гадаад сайтууд дээр тавих гэж оролдсон бөгөөд тодорхой бус шалтгааны улмаас хожим хойно тэд бүгд халагдсан байна.

Мөн Мартин хэлэхдээ "Хэрвээ та интернэтэд suicidemouse.avi гэсэн файлтай таарах юм бол татаж авах гэсний хэрэггүй, бас хэзээ ч битгий үзээрэй. Тэгээд цаг алдалгүй надтай утсаар холбоо барьж уг бичлэгийн талаар мэдэгдэх хэрэгтэй. Магадгүй Уолт Дисней үүнээс болж нас барсан ч байж болохюмшүүдэ" гэсэн байна.

Хэрвээ та бичлэгийг үзэхийг хүсвэл . .


Дээрхи бичлэгийн дунд хэсэгт хар хэсэг гарган хассан байгаа. Тэрхүү хассан хэсгийг үзэх бол:


PS: Юмыг яаж мэдэхэв, хэдий энэхүү мэдээлэл үнэн аль эсвэл худал нь тодорхой бус ч хэрвээ үнэн байвал туйлын их хар энергийг дагуулж байгаа гэдэг нь тодорхой. Дахин сануулахад энэ бол бичлэгийн цэвэр эх хувиас нь бичсэн дижитал хувилбар биш бөгөөд дахин засварласан дээр нь, нэмж монтажилсан хувилбар тул хүмүүст нөлөөлөх нөлөөлөл харьцангуй бага байгаа юм. Гэхдээ л бичлэгийг үзсэн хүмүүсийн хувьд толгой эргэх, гар салгалах, зүрх дэлсэх, чих шуугих зэрэг шинж тэмдгүүд илэрсэн гэнэлээ.

Attachments: Зураг 1
Category: Сонин хачин | Views: 1053 | Added by: Pain | Rating: 0.0/0
Total comments: 2
  [Ìàòåðèàë] 2. | Íàïèñàë: Pain | 2011-04-30
  

Gehdee ene hudlaa geseen ene zuger turshaltin jurmar higdseniin hen negen edit hij avad yanzlasan baih
   


BidniiSite.Tk

Ireedui.Co.Cc

Энд таны баннер

Шинэ Гишүүд
sandkingshine
bbjavkhaa
bikubbb3
eurythmics11
Шилдэг гишүүд


Urb4n
Мэдээ: 180
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:11


uka
Мэдээ: 21
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:5


Pain
Мэдээ: 9
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:11
Санал асуулга
Bleach анимег Монгол хадмалаар нийтлэвэл ямар вэ?
Total of answers: 100
Админтай Холбогдох

Сайтын Ерөнхий Админ- Urb4n

Сайтын Туслах Админ- CyBeR

Сайтын Туслах Админ- Uka
Сурталчилгаа А

UrbanMN-|-UrbanFansubs All rigths reserved. 2024 ®