Админ Urb4n та бүхэндээ мэндчилэж байна. Өмнөх дугаараараа Морин хуур
хөгжимийн талаар нийтэлж байсан бол одоо Хуучир хөгжмийн тухай нийтлэж
байна.
Хуучир Хөгжмийн ТухайХуучир хөгжим нь эртний Хятадын хучин гэдэг хөгжим юм. Хятадаас орж ирсэн хөгжимийн зэмсэг гэсэн үг. Хуучирыг бага дунд их гарын гэж 3 ангилдаг. Бага гарын хуучирыг пиколь гэдэг. Хуучир нь 2 чавхдастай 4 чавхдастай гэж бас 2 ангилдаг. 4 чавхдастай том хуучираар голчилож ерөөл магтаал, үлгэр, туульсийг тоглодог. Иш, чих, бортого, чавхдас, нум гэсэн хэсгээс бүтдэг. Пиколь хуучир нь төмөр чавдастай. Харин Дундговийн хуучир бүрмэл даавуун утастай. Хуучирын нуманд давирхай түрхэж дуу авиа гаргана. Жижиг хуучир нь симфони найрал хөгжмийн хийлтэй төстэй дуугардаг. Хуучир хөгжимөөр сонгодог гоцлол үүрэг гүйцэтгэнэ. Хуучирын 2 чавхдас фа си бимоль гэж дуугардаг.
Алдартай хуурчид:
- Түдэв
- Түвдэн
- Цэвэлмаа
- Солгой Баяр
- Цэцэгмаа
- Батмөнх
- Цэнгэлмаа
- Бодьсүрэн
Хуучирт зориулсан гоцлол зохиолууд:
- Ц.Сүхбаатар- Хатирч Халиун
- Чойсүрэн- Үггүй дуу
- Б.Дамдинсүрэн- Хэнтий өндөр уул
Гадаад:
- Шуман- Бодол
- Сен-санс- Хун
- Пүрэвхүү- Икел
- Штраус- Хаврын дуу вальс
- Ж.Бизе- Кармен