Морин Хуур Хөгжмийн ТухайМорин хуур нь эртний Монгол үндэсний найрал хөгжмийн зэмсэг бөгөөд Шанаган хуураас үүдэлтэй. Морин хуур нь одоогийн бүтцийг бий болгох замд:
- Хунт Хуур
- Матар Хуур
- Гарьд Хуур
- Арслан Хуур
- Бийваа
- Бийвлэг
Зэрэг хөгжмийн зэмсгүүд тус болсон. Морин хуур нь толгой, иш, цар, чих, тэвх, нум гэсэн хэсгүүдээс бүрддэг. Морин хуурын чавхдасыг бүдүүн нарийн гэж 2 ангилдаг. Бүдүүн чавхдасыг жороо морины сүүлээр харин нарийн чавхдасыг сайн гүүний сүүлээр хийдэг. Монголчууд бүдүүн чавхдасыг арга, билэг чавхдас гэж нэрлэж иржээ. Морин хуур хөгжмөөр Монгол ардын дууг лимбэтэй хослуулж дуулдаг мөн Монгол ардын бие биелгээний бүжиг тоглодог. Дээр үед морин хуурын царыг ширээр хийдэг байжээ. Морин хуур нь өтгөн, эрдүү дуутай голчлон гол аялгууг тоглодог. Гоцлол болон сонгодог зохиолыг тоглодог.
Алдартай Эрэгтэй Хуурчид:
- Түдэв
- Түвдэн
- Лувсан
- Жамъяан
- Дугаржав
- Батчулуун
- Батсайхан
- Идэрбат
- Цогбадрах
Алдартай Эмэгтэй Хуурчид:
- Норовбанзад
- Чимэдцээеэ
- Хонгорзул
- Шуранхай
Морин Хуурт зориулсан гоцлол зохиолууд:
- Ц.Сүхбаатар- Үүлэн бор
- Ц.Сүхбаатар- Цэцэгт нуурын хөвөө
- Н.Жанцанноров- Сэтгэл шингэсэн говь
- Н.Жанцанноров- Монгол аялгуу