Сургамжит Өгүүллэгүүд хэмээх 3н цуврал номны зохиолоос та бүхэндээ хүргэж байна. Цааш цаашдаа ч үргэлжлүүлэн нэмсээр байх болно.
ТэвчээрАлдартай каратеч болох нь Мицумигийн цорын ганц хүсэл. Гэвч түүний аав,ээж,гэр бүлийнхэн нь энэ хүслийг нь огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл нэгэн өдөр азгүй тохиолдлоор хүү машины осолд орж зүүн гараа тайруулжээ. Энэ үед хүүгийн сэтгэл санааны хүнд байдлыг ойлгосон эцэг эх нь хүүдээ каратегийн багш хөлслөв. Багш нь анхны хичээл дээр өрсөлдөгчөө баруун гараараа бариад эргүүлэн унагаах мэхийг зааж өгчээ. Тэгэд 2дахь, 3дахь ер нь бүх хичээл дээр энэ мэхийг давтан хийлгэсээр байв. Нэг мэх давтан хийсээр байгаад уйдсан хүү багшаасаа "Би ганц л мэх хийсээр байгаад уйдаж байна. Өөр мэх заахгүй юм уу?" хэмээн асуухад багш нь хүлээн аваагүйгээр барахгүй дэлхий дээр түүнээс өөр энэ мэхийг хамгийн хурдан хийх хүнгүй болтол хийх хэрэгтэйг хэлжээ. Хүү ч маш хурдан болж нүд ирмэхийн хооронд л хийдэг боллоо. Нэгэн гайхамшигтай өдөр багш нь гартаа түүнийг залуучуудын каратегийн аварга шалгаруулах тэмцээнд орж болохыг нь зөвшөөрсөн бичиг барьсаар хүрч ирлээ. Мицуми маш их гайхсан боловч юм хэлсэнгүй харин дараагийн өдөр тэмцээн дээр анхны өрсөлдөгчтэйгээ тулалдахаар рингэнд гарахын өмнө багшдаа " Багш аа би зөвхөн ганцхан мэх мэднэ. Мэдээж би ялагдах байх" гэж хэлэхэд багш нь " Чи зөвхөн мэхээ л хий" хэмээн хариулжээ. Мицуми мэдэх ганц мэхээ хийсээр байгаад аваргын төлөө тоглолтонд шалгарч үлджээ. Түүний өрсөлдөгч түүнээс 2 дахин том биетэй нэгэн байлаа. Мицуми хэдийгээр айж байсан боловч урьдын адил мэдэх ганц мэхээ хийж түүнийг ялан аварга болжээ. Тэр маш их баярлан багш дээрээ гүйж очоод" Багш аа би зөвхөн ганц мэх мэднэ, тэгээд бас зөвхөн ганц гартай хэрнээ аварга болчихлоо. Юу болоод байгааг би ойлгохгүй байна" гэхэд багш нь түүн рүү харж
инээмсэглэн хэлсэн нь: " Чиний хийсэн мэх бол каратегийн хамгийн хэцүү мэхүүдийн нэг юм. Энэ мэхийг хариулах ганц арга байдаг нь эсрэг хүнийхээ зүүн гараас барих..."