Үндсэн цэс
Мэдээний Цэс
Чатлацгаая
200
Статистик

recent casino news Party poker 888 ladies Online Football Manager swiss casino

Яг одоо сайтад: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Манай сайт нээгдээд
www.TOP.KAKA.mn Бид шилдэг нь
Үл харагдана...
Сурталчилгаа В
Main » 2011 » 2-р Сар » 15 » Сургамжит өгүүллэгүүд №2
6:53 PM
Сургамжит өгүүллэгүүд №2

Хэлсэнчилэн дараагийнхаа цувралийг хүргэж байна. Бас нэгэн сэтгэлд шингэсэн сайхан зохиолыг хүргэж байна. Уншаад үзээрэй.

Сэтгэлийн Нүд
Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддагүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө. Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв. Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ. "Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхал олны явдал удааширч хаврын улирал налайна" Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлэгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгэл гэгэлзэнэ. Гэтэл сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналгах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелэнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархалын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломж хүлээж байсан түүнийг удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрхи эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмэн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний аяархан ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царай дээр үүрийн гэгээ туслаа. Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагчид ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хүсэл нь биелэсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсэлгүй догдолж цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхамын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

Энэхүү зохиолыг оруулах гэж багагүй цаг хугацаа орлоо. Танд таалагдсан бол Сэтгэгдэл үлдээж хайрлаарай
Танд Баярлалаа


Category: Уран Зохиол | Views: 609 | Added by: Urb4n | Tags: зохиол | Rating: 0.0/0
Total comments: 1
  [Ìàòåðèàë] 1. | Íàïèñàë: | 2011-02-18
  

huurhun amitan termuu yamar baliar amitan be tee
   


BidniiSite.Tk

Ireedui.Co.Cc

Энд таны баннер

Шинэ Гишүүд
oonroo87
sandkingshine
bbjavkhaa
bikubbb3
Шилдэг гишүүд


Urb4n
Мэдээ: 180
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:11


uka
Мэдээ: 21
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:5


Pain
Мэдээ: 9
Хүйс: Эрэгтэй
Сэтгэгдэл:11
Санал асуулга
Bleach анимег Монгол хадмалаар нийтлэвэл ямар вэ?
Total of answers: 100
Админтай Холбогдох

Сайтын Ерөнхий Админ- Urb4n

Сайтын Туслах Админ- CyBeR

Сайтын Туслах Админ- Uka
Сурталчилгаа А

UrbanMN-|-UrbanFansubs All rigths reserved. 2024 ®